Архи ууна гэдэг учир жанцантай. Зиа эхлээд сайхан уунаа хөнтрөөл инээлдээл. Тэхдээ энэ уулт гээчийг руусиский ах нар шинжлэх ухааны оргилд нь хүртэл судалж хөгжүүлж ирсэн бөгөөд манайхан ноухауг нь хайр найргүй хулгайлан өөрсдийн уламжлалт арга барилтай хослуулан шинэ маягаар хөгжүүлж иржээ. За ах нар ч хулгайлчлаа гээд сүйд болсонгүй бид л харин сайхан өвөрмөц арга барилтай үлдэх шив дээ. <!–[if gte vml 1]> <![endif]–><!–[if !vml]–><!–[endif]–>
Эхэн үедээ биднуус чинь сайхан хөнтрөөл инээлдэээл суунаа. Энэ үедээ бол хүн шүү дээ. За хэд татаад ирхээр бүгд эрдэмтэн мэргэд эх орончид болноо. Дэлхий нийтийн улс төр эдийн засгийн байдал, Изриал Палестины хямрал, Зимбабе хэрхэн баларч байгаа тухай гээд мэдкүү сэдэв байхгүй. Воо бүүр бирж дээрх хувьцааны уналт өсөлт тэдгээрээс хэрхэн мөнгө саах тухай ч бурийшд. За энийг бол оюун ухаант хүний үе гэнээ.
За энэ мэтгэлцээн даамжирсаар бүүр учир замбармаагүй шулагналдаан болж бие биенээсээ давж гарах гэсээр зэрэгцэж ярин тэр гэхийн тамтаггүй юм болноо. Энэ үеийг олон шувуудын ганганалдах үе буюу шувуудын цуглаан ч гэж болхын.
За одоо ингэсгэээд бие биеээ тэврэн амьдрал ярьж эхлэх бөгөөд энэ орчлонд ер нь өөр сайн найз байхгүй тухай тэр бол үнэн тэнэг гар болох тухай бурнаа. Хажугаар нь эсрэг хүйстэнээ харцан энтэр. Болуул юу яачгээл ааан. Их л номхон аан. Тэхдээ бас нэгмуу ороо эднүүс ороостой. Энэ хэсгийг өвсөн тэжээлтэн, гөхтөн амьтадын аймаг ч гэж болохын.
За энэ үеэс 2 салнаа. Нэг хэсэг нь эзэн Чингисийн эрэлхэг цус хөөрч ална шулна хэмээн гартааа таарсан бүгдийг хагчиж, хүн бүрлүү үсчиж гарна. Энэ нь бие бялдар сульдаа байна ууу, бакь байна ууу, жижиг том байна уу оогт хамаагүй. Гол нь агсам тавих л хэрэгтэй. За энэ хэсэг бол та бүхэн зөв таалаа араатан амьтад байгаан.
Нөгөө нэг үлдсэн хэсэг уугч этгээдүүд уйлан хамаг зовлонгоо ярьж өөрийгөө ямар азгүй хувь тавилантай болох тухай ярьж өгнөө. Жаргалтай байна ууу, бүүр жаргалтай байна ууу оогт хамаагүй гол нь зовлон шанлал зохион тэрүүгээрээ уйлж бусдаар аргадуулах ёстойн байгаан. Энэ хэсгийг тэжээвэр амьтад гэнээ.
За одоо дээд 2 эргэж нийлнээ. Аль алиных нь бяр чадал дууссан тул ширээ дэрлэн унтацгаанаа. Эсүүл газар унан унтацгаана. Хүүхэд мэт гүн нойронд хаа тааралдсан газраа унанаа. Энэ хэсгийг мөлхөгчдийн аймаг, хэвлээр явагчид гэх юм.
Эннээс бас ихэнх тохиолдолд хүмүүс залхан ганцаараа үлдсэн байдаг тул мөлхөгчдийн аймгаас 2 нутагтан болсноор дуусах нь элбэг. Гадаа шалбаагны захад хэвтэх, барны үүдээр шагайн унтах, жорлонгийн гадаа унтах гэх мэт үйлдэл авирууд гарганаа.
Өглөө шарталт аймаар байна. Энэ хэсэгт юу болсын бүү мэд морь унсан толгойгүй хүн гэхээс өөр дүр олдодгүй. Та бүхэн зохиож өгж болхын. Үүнээс гадна нэг эст амьтад, шавьж идэштэн, сэгээр хооллогчид гээд өчнөөн амьтадын дүр бидэнд бас л түгээмэл харагдаж болхын.
За ингээд түрүүчийн хичэээл дээр хичээлдээ муу хүүхдүүдийн асултанд хариуляаа. 2 ч хүн яагаад тарган намхан байдын, хүүхнүүд яагаад турдын зэрэг юм асуужээ.
Энэ хүни биеийн таргалалттай холбоотой хичээл орох болоогүй байгаа бөгөөт та бүхэн түр хүлээнэ үү. Бүтэн сэмнаартай гичээл байгаа зоволтогүй.
Яаж залуугаа өөрийн болгох вэ гэжээн. Энэ асуудлыг нээлттэй орхин сонсогч нарыхаа дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэхдээ бид бас өөрийн саналаа хэлнээ. Шавь төвтэй сургалт энэ шүү дээ. Уг сэдвээр хорвоотой танилцсан түүх зэрэг номноос ашиглан мэтгэлцвэл илүү үр дүнтэй.
Дээд толгой дээр байгаа зураг хэнийх вэ гэжээнэ. Харин хэнийх юм шиг байна
Хичээлийг Гаамп
January 8, 2009 at 5:33 am
Харинээ би бодоол байна хэн нь юм болоо гэж :p. Хариулж дус болооч. Толгой өвдхөд архи уувал яаах бол ;).
January 8, 2009 at 5:35 am
Морь унасан толгойгүй хүн болохынсон
January 8, 2009 at 5:35 am
ОРОО НЬ ОРДОГ ХЭСГИЙГ ГААМПАА ЧИ БИЧЭЭГҮЙ ОРХИСОН БАЙНА Ш ДЭЭ.
2 НУТАГТАН МӨЛХӨГЧИДИЙН ЭГНЭЭНЭЭС ЗАРИМ ХҮН БОСОЖ ЗАРИМ НЬ ТЭР ЧИГТЭЭ ХЭВТЭЖ “НИЙЛЛЭГ”-ИЙН ГОЛ АЖИЛ ЭХЭЛДИЙН ГЭСЭН.
ХАХА
January 8, 2009 at 5:36 am
keke funny, bar nii uudeer shagaij unadag ni ch yuuv dee keke, bas tolbor tololt deer 2 huvaagdaad zarim ni mongogui ch bi gantsaaraa buhniig tolno gej ondolzood, zarim ni mongotei ch yag tootsoo ireh uyd avtomat r tasarch unadag geed bdii shd keke
January 8, 2009 at 5:38 am
хичээлдээ идвэхтэй суулаа шүү унтаж барьсангүй
January 8, 2009 at 5:39 am
уултыг бас гэр орондоон уух, бааранд уух, хөдөө гадаа голын эрэг хавьцаа уух гээд нэг задлаад дэлгэрүүлээд бичээд өгнө үү?
January 8, 2009 at 5:42 am
За тэгээд элдэвийн амьтадын аймгаар хэсэж хэсэж эргэн хүн хэлбэртэй ордийн биздээ.
January 8, 2009 at 5:44 am
Иймэрхүү дүр зураг харсан санагдаад ……. багшээээ
January 8, 2009 at 5:45 am
хахахаха тэнэг чэн бас нэг үе байнаа хагачиж хугачихгүй, уйлж унжихгүй, Шууд тасралтын байдалд ордог тэр бүлгийг тэгээд юу гэхийн чэ
January 8, 2009 at 5:45 am
Эхний үе шатаа дуусгаал шууд харьж сурах хэрэгтэй энэ тэр гэж заахгуу. Энэ хүмүүс чинь харьхаа мэдкү бүх үеийг дуусгах хэрэгтэйм байна гэж бодийшдээ.кк
January 8, 2009 at 5:56 am
Архи л олж уухсан даа.
January 8, 2009 at 5:56 am
Ороо ордог хэсгийн өмнө нийлэгт орох эсрэг хүйстэнээ сонгох процесс явжийгаама
Тэжээвар амьтдын хэсэг бол ерөхийдөө эмэгчингүүд байгаад байгаам шиг айгаан эд нар чинь хүлээнэ шдээ Араатан уу.. Мөлхөгчид үү .. аль н вэ хөө гээл ,,
Араатануууд бол алалцаал дуусах байх
Эндээс СЭРГЭЛЭН мөлхөгчид …… эд нар л аюултай шүү ТЭЖЭЭВЭРҮҮДЭЭ
January 8, 2009 at 5:58 am
1. cacharel -тасартлаа уувал толгой өвдөж байгаагаа ч мэдхээ байна
2. ҮЛЭМЖ-хүсэх юм ч бишдээ
3. mendeeнаад чинь их нарийн сэдэв шүү
4. alchemist -хэрхэн тооцоо хийхгүй байх талаар тусдаа сэдэв шүү дээ холиод байхын энэ хүүхэд одоо
5. Баяраа-за болж дэээ
6. Аяко -наад чинь хаана уух гэдэг тусдаа сэдэв шүү дээ
7. flower_13 -тэгдийн гээд бичцэн байгааз дээ
8. Сувдан эрэл -ай хараагүй хүн байхгүй бөлгөө. Би л эхэлж унадаг тул хараагүй бөлгөө
9. tsatsatsa -наад чинь чөлөөт уналт гэх бөлгөө
10. Мика -мөнгө нь байвал аль ч шатанд явжээсэн болох бөлгөө
January 8, 2009 at 6:03 am
Эхний үе шатан дээр зогсоод харицдийш хэхэ тэгэхээр энэ хичээлд суухгүй ээ 🙂
Хаха шавь төвтэй сургалтын арга барилаар толгой шампуунадаад байгаарай та 2 зүгээр хаха….
January 8, 2009 at 6:07 am
Ууж байгаа зүйлийн төрөл жаанар болон ууж буй хүмүүсийн жээндрийн харьцаа, уулцааны эхлэсэн цаг, уулт зохион байгуулагдаж байгаа орон зай гэх мэт маш олон чухал асуудлуудыг уух явцад утсаар хэрхэн ярихав, уулцаж байгаа эсрэг хүйстэнтэйгээ хэрхэн харьцах вэ гэх мэт чухал дэд зарим нэг гол сэдвүүдийг орхисон байна.
Боловсролын хяналт, сатандаарчлалын Үндэсний комиссийн акдээмч Анжигай
Дараа дараагийн гичээлдээ энэ мэт алдаагаа засч байхыг сануулан, олны өмнө хатуу донгодов.
January 8, 2009 at 6:36 am
багшээ
хэзээ манай ангийхан нийлэх вээ
хамтдаа энэ хичээлээ давтмаар байна
January 8, 2009 at 6:36 am
Цугааранг нь мэднэээ
January 8, 2009 at 6:42 am
# Nyamka -чи дараагын үеүүдрүү нэг орж үзмээр юм байна даа
# anjigai -тус тусдаа сэдэв шүү дээ. Манайхан мэргэжлийн төвшин хичээлүүдээ явуулдаг нэг хичээл дээр бөөнөөр нь үзэхийг цээрлдэг
# soulmate -блогын нэрэмжит уулзалт хийнээ. тэгээ хичээлээ давтан сэминаар дадлага ч хийж болхын
# Амгаа -нэг л их мэддэг хүн
January 8, 2009 at 7:05 am
Sursan buhen erdem, daraagiin hicheel ideh erdem zaana bh aa tiim ee?
January 8, 2009 at 7:54 am
Yostoi chuhal,heregtei kicheel bna. Zondoo ih yum surch avlaa,gyalailaa bagshee.Odoo neg hed heden dadlaga hiigeed uzchuul ch boloh ni ter dee gej,hehe.
January 8, 2009 at 8:37 am
хаха. чи нөгөө цол хэргэмээ бичхэээ мартчиж…
January 8, 2009 at 8:55 am
хаха жаа багшаа гялалаа 🙂
January 8, 2009 at 9:57 am
Гаарийчийм байж күн муулах санаатай
January 8, 2009 at 10:13 am
лабортоорын хичээл орох уу? гэрт юу өгсөн бэ?
January 8, 2009 at 10:41 am
Бас өнгө хувирч хамелеоны дүрийг үзүүлэгсдийг тодруулан дурьдах нь зүйтэй
January 8, 2009 at 12:24 pm
Архийг ямар балай хүн нь зохиодогийнааа тийм муухай гашууниймйг яаж уудаг байнаоооооооооооооо оройн мэндо Гумба ах
January 8, 2009 at 3:13 pm
Ариук: Дараагийн хичээл сайхан зант Артгаагийн сэмнаар, юу заахыг би таашгүй
Пуж: Хэлээ яахуу, танилцах дадлага энээ тэрээ юм болноо, болох л болно, нэрэмжит уулзалтын тухай дээр бас дурдсан
сайхан санаа: Аа би даруу хүн дээ, Артгаа шиг ард урдаа юм зүүх дэмий ажил
Нямка: Гялайлаа
35: Хэн тэрэв
Бясум: кавнийт олдуул лаб хичээл орноо. Гэрт үзсэнээ бататгах даалгуур өгсөн.
Крисантэмүм: Тэр бол химийн шин байсан бөлгөө
Минни: Энэ бол их филоосоофлог асуулт байлаа гэж, оройн мэнд минника!
January 8, 2009 at 3:18 pm
Дээрх хүмүүсийн хэлсэнчлэн төгс биш ч гэсэн суусархүү багшийнхаа архи сөгнөх ухааныг гайхан биширч шагшин магтаж энэхүү лээкцийн сэмнаарын ажлыг хэзээ хэрхэн хийх тухай гүн бодолд автсан бөлгөө
January 8, 2009 at 3:22 pm
сөгнөх гэж ярьж болох уу таминь… Хичээлдээ согтоод буруу яриад байх шиг байна
January 8, 2009 at 3:32 pm
Заадддаа сөгнөх гэдэг чинь ч аягачин шивэгчингүүдийн ажил болоо л явчлаа даа. Харин энд бол хундага хундагаар уух тухай гарсан билээ, Сумьяа үр минь!
January 8, 2009 at 4:07 pm
uuchaad tasardaggui tegsgeed untaad ugdug hun end chin hamaaraagui baishd…yahiin teed
Anjgai and ajildaa ortson baih shiv dee,
gooood luck, goooood luck
January 8, 2009 at 4:18 pm
Энд амьтанлаг шинжий нь заасымаа…
January 9, 2009 at 12:16 am
barand orson hun rrrrrraslan bolood garna gedeg ene dee haha
January 9, 2009 at 12:36 am
Gump saihan heljee. Mongoliin ireedui yamar aimar burheg sanagdchiv daa gej. Maniusiig avch yavah saihan erchuud huuhnuud maani baarnii udend hevtsen, hun dursee aldsan baidaltai odor honogiig ongoruuleed baihaar chin ajil hiij ail geriin hoinoos yavaa mani met ni yaaj ene uls orniig chin nuruundaa uurch diileh ve dee. Uls oron mini odroos odort uruudaj, /manius ch yaah ve/ ur huuhduudiin maani ireedui neeh ch ih saihnaar tosoologdohoo boliv… Iim comment dunduur gants negative ug helchie gej bodloo.
January 9, 2009 at 1:46 am
Тэр толгойны зураг өдөр өдөрөөр солигддымуу багшэээ :P.
January 9, 2009 at 3:31 am
тийн бшд солигдчиж
нэг гоё үг байхаар нь аваад ирлээ
манай хичээлтэй холбоотойн
Би зуун граммаас илүү уудаггүй. Харин үүний дараа би өөр хүн болоод тэр хүн хэмжээгүй их уудаг. “Э.Кроткий”
January 9, 2009 at 6:15 am
хоёр нутагтан, мөлхөгчдийн аймгаас мумийн аймагт хувирах тохиолдол байдаг. Мумийн амьдралд шилжээд юу болдог бол … Яг кино шигээ бол уу
January 9, 2009 at 6:39 am
uu. ene chin hiceel zaah gej haltuurdaad hayachihdag yum baina.
gumpiig arhidah tal deer ovoo medlegteim baih gesen chin zugeer l songuuliin Pi-aR baisiim bii vii, kkk
January 9, 2009 at 1:36 pm
tiim baina 3 zagas baisan tuneltei mashin bolson baina
January 9, 2009 at 2:06 pm
Сархадыг хундагатай нь хагалж
Сэтгэлийн тэнхээгээ шалганаа … гэж…
Таануус чадахлуу? тийм мэтгэлийн тэнхээ байхлуу?
January 9, 2009 at 2:06 pm
Сархадыг хундагатай нь хагалж
Сэтгэлийн тэнхээгээ шалганаа … гэж…
Таануус чадахлуу? тийм мэтгэлийн тэнхээ байхлуу?
January 9, 2009 at 2:07 pm
сэтгэлийн тэнхээ шүү, кккэ..
January 9, 2009 at 3:27 pm
худлаа гурилдаад байштэээ, эээээ чи болилдооо…буруу лээкц байшдээ, тэр анх удаа асуулт асуусанд зөв хариулт өг л дөө…параакчиг дээр болохгүй байштээ ээээ
January 10, 2009 at 12:18 am
ene heterhii meddeg hicheel orson bna, hed heden udaa dadlagiin ajildaa ontssain avch bailaa gej
January 10, 2009 at 1:51 am
tegeed amitanlag bulegt bagtaagui n hunleg baigiin h uu? bagshee
January 12, 2009 at 2:28 am
huushee minii asuultiig neelttei orhison bna. bi yahiiiiiiiiiin